Төсөл, хөтөлбөрүүд

Төвийн доор хэрэгжиж буй үндсэн төсөл, хөтөлбөр



Уур амьсгалын өөрчлөлтийн хууль эрх зүйн орчинг сайжруулах хурал Вьетнам Улсад болов.

Вьетнам улсад зохион байгуулагдсан Азийн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөнд хууль эрх зүйн орчинг сайжруулах тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сайн туршлагаа хуваалцах цаашлаад хэлэлцүүлгийн төгсгөлд олон улсын дээд шүүхэд зөвлөмж боловсруулан хүргэх нэгдмэл нэг зорилгын дор нэгдэх гэх мэт олон талын ач холбогдолтой уулзалт семинар 2024 оны 3 сарын 16-17-ны хооронд 2 өдрийн турш болж өндөрлөлөө

Дэлгэрэнгүй ->

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ АЙМАГ БОЛЛОО.

Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог. Тэр дундаа сүүлийн жилүүдэд ган, зуд, шороон болон цасан шуурга, ой, хээрийн түймэр зэрэг гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 78.2 хувь дунд болон түүнээс дээш эрчимтэй цөлжилтөд өртсөн нь хөдөө, орон нутгийн хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

Иймд орон нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эерэг болон сөрөг нөлөөлөл, таагүй үр дагаврыг судалсны үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг өөрсдийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн онцлогт тохируулан тодорхойлж, хөгжлийн бодлого, хөтөлбөр төлөвлөгөөтэйгээ уялдуулан хэрэгжүүлэхээс гадна хүн бүр, дор бүрнээ мэдлэг мэдээлэлтэй байж, энэхүү өөрчлөлтөд дасан зохицох зайлшгүй шаардлага тулгараад байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран орон нутгийн төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхийг бэхжүүлэх, аймгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллах, дэмжих зорилгоор хоёр өдрийн сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа билээ.

Өвөрхангай аймаг өөрсдийн хүсэлтээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх анхны аймаг болж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, анхны уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгууллаа

Дэлгэрэнгүй ->

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДАВ

Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Уур амьсгалын Үндэсний хороо 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.  

📌Уур амьсгалын Үндэсний хорооны дэргэд мэргэжлийн зөвлөл байгууллаа  

✅Уур амьсгалын Үндэсний хороог шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, мэдээлэл, зөвлөмжөөр хангах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.  

📌Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэрийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд дэд, салбар дэд хороо байгуулна.  

✅Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Хүлэмжийн хийн тооллогын үндэсний дөрөвдүгээр тайлан, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөөний танилцуулгыг төвийн захирал Ж

Дэлгэрэнгүй ->

АЖИЛД АВНА

Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивийн үйл ажиллагааг
заавар, стандартын дагуу хөтлөн явуулах,төвийн өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг хангах архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна.
Материалыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны дотор ccrccmongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, англи хэлтэй, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх.

Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн ашиглаж чаддаг байх

Дэлгэрэнгүй ->

АЖИЛД АВНА

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

-Гидрогеологи, Цаг уур, Усны барилга байгууламж, Ус хангамжийн  

  инжинер мэргэжлээр их, дээд сургууль төгссөн

            -Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад тууштай ажиллах  

  сонирхолтой

- Төрийн албанд 10-с дээш жил ажилласан туршлагатай

- Мэргэжлийн программ хангамжууд дээр ажиллах чадвартай

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

-  Багаар ажиллах чадвартай

Дэлгэрэнгүй ->

Хамтрагч байгууллагууд


˂
˃


Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ