Төсөл, хөтөлбөрүүд

Төвийн доор хэрэгжиж буй үндсэн төсөл, хөтөлбөр



Архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулалт

Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивийн үйл ажиллагааг заавар, стандартын дагуу хөтлөн явуулах. Уур амьсгалын өөрчлөлт судалгаа, хамтын ажилгааны төвийн өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг ханган ажиллах архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж зарлаж байна.

Дэлгэрэнгүй ->

"МОНГОЛ УЛСЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТООЛЛОГЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БОЛОН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТООЛЛОГЫН ЧАНАРЫН БАТАЛГАА" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙГДЭЖ БАЙНА.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон хэрэгжүүлэх, тайлагнах үүрэг хүлээсэн

Дэлгэрэнгүй ->

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ШИНГЭЭЛТ, ЯЛГАРАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс санаачлан ХААИС, МУИС, ШУТИС, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хийн шингээлт, ялгарал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд амжилттай зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй ->

"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.

"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.   Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, ХААИС-ийн ХШУС хамтран "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сэдэвт ХАКАТОН-ыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.   Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС-иас нийт 10 багийн 47 оюутан оролцож, Уур амьсгалын өөрчлөлт мазаалай баавгайн тоо толгойд нөлөөлөх нь, Сэргээгдэх эрчим хүч ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Хүнсний хаягдлыг дахин боловсруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тарьсан модоо хянах гар утасны аппликейшн, Хог хаягдлын зөв дадал суулгах компьютерын тоглоом, "Сэргээгдэх эрчим хүчний веб сайт" зэрэг маш сонирхолтой төслүүдийг танилцуулан өрсөлдсөнөөс:  

1- р байранд ХААИС, ХШУС-ийн Хими технологийн ангийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын “ТУСГАЛ” баг “Саалийн үнээний метан бууруулах тэжээлийн нэмэлт” төслөөр өргөмжлөл, 1.5 сая төгрөг;

2-р байранд ШУТИС-ийн ХШУС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн 2-р курсийн “TERRA” баг “Daily drop- хог хаягдлыг ангилан ялгах’’ төслөөр  өргөмжлөл, 1 сая төгрөг;

 

 

       Нийт оролцсон оюутан, багш, судлаачиддаа тогтвортой хөгжлийн төлөө оруулах хувь нэмэрт нь өндөр амжилт хүсье

Дэлгэрэнгүй ->

‘Уур амьсгалын өөрчлөлт ’ Хакатон 2024

                                                               "Уур амьсгалын өөрчлөлт"  Хакатон 2024

Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл , бүтээгдэхүүн загварыг шалгаруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх

 

Хакатонд МУИС, ХААИС, ШУТИС-иудын бакалаврын түвшний оюутнуудаас бүрдсэн нийт 10 баг оролцож байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал , тэр дундаа хүнсний хог хаягдлыг бууруулах , менежментийг сайжруулах , гамшгийн менежмент , цөлжилт , малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах , биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвүүдээр шийдэл дэвшүүлж байна.

Дэлгэрэнгүй ->

Хамтрагч байгууллагууд


˂
˃


Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ